AI+ Agent™
Кодгүйгээр өөрийн AI агентыг бүтээж, давтагддаг ажлаа 24/7 ажилладаг туслахад даатгана.
- Claude
- ChatGPT
- n8n
- Zapier
- Make
- Relevance AI
Ai Global нь хувь хүн, удирдах ажилтан, байгууллагуудад хиймэл оюуны мэдлэг, ур чадвар эзэмшүүлж, өдөр тутмын ажил болон бизнесийн үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахад тусална.
Удирдлага, санхүү, хүний нөөц, маркетингийн мэргэжилтнүүд болон санаагаа апп болгохыг хүссэн хэн бүхэнд зориулсан, олон улсын сертификаттай 6 хөтөлбөр.
Кодгүйгээр өөрийн AI агентыг бүтээж, давтагддаг ажлаа 24/7 ажилладаг туслахад даатгана.
Байгууллагынхаа AI стратеги, засаглал, эрсдэлийн удирдлагыг тодорхойлж, AI шилжилтийг тэргүүлэх ур чадвар.
Тайлан, тулгалт, мөнгөн урсгалын таамаг, эрсдэлийн хяналтаа автоматжуулах AI агентуудыг кодгүйгээр бүтээнэ.
Ажилд авалт, чиглүүлэлт, гүйцэтгэлийн үнэлгээгээ AI-аар ухаалаг болгож, өөрийн HR агентуудыг бүтээнэ.
Контент, зар сурталчилгаа, кампанит ажлаа AI-аар 10 дахин хурдан бүтээнэ.
Санаагаа AI-д энгийн үгээр тайлбарлаж, вэб сайт, веб апп, десктоп аппаа өөрөө бүтээж, интернэтэд байршуулна.
Олон улсын сертификаттай дараагийн хөтөлбөрүүд удахгүй нээгдэнэ.
AI систем, загварыг бүтээж нэвтрүүлэх инженерчлэл
Өгөгдлийн шинжилгээг автоматжуулах AI агент
AI-аар кибер халдлагыг илрүүлж, системээ хамгаалах
AI-ийн аюулгүй байдал, хууль эрх зүйн нийцлийг хангах
Төслийн төлөвлөлт, хяналт, тайланг AI-аар удирдах
Гэрээ, хууль эрх зүйн баримт бичгийн ажлыг AI агентаар хөнгөвчлөх
AI бодлого, засаглал, дүрэм журмаа тогтоохоос эхлээд ажилтны сургалт, агент хөгжүүлэлт, тасралтгүй менежмент хүртэл байгууллагын AI шилжилтийг бид эхнээс нь дуустал хамт хийнэ.
Байгууллагын AI бодлого, ажилтны AI хэрэглээний дүрэм журам, өгөгдлийн ангилал, AI засаглалын хороо, эрсдэлийн үнэлгээг ISO/IEC 42001, NIST зэрэг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.
Удирдлага, ажилтнууд AI-г аюулгүй, засаглалтай нэвтрүүлж, өдөр тутмын ажлаа автоматжуулах дасгал хийнэ.
Танай процессыг зураглаж, ирээдүйн загвар боловсруулан AI агентуудыг одоогийн системтэй тань холбож нэвтрүүлнэ.
Нэвтрүүлсэн AI системийн тогтвортой ажиллагаа, сайжруулалт, техникийн арчилгааг бид хариуцна.
Энэ сургалт миний өдөр тутмын маркетингийн ажлыг харах өнцгийг өөрчилсөн. Өмнө нь гараар, олон цаг зарцуулдаг байсан давтагддаг ажлуудаа AI-аар хийлгэж болно гэдгийг ойлгосноос гадна үүнийг сургалтын явцад өөрөө туршиж хэрэгжүүлсэн.
AI Global-ын байгууллагын сургалтад хамрагдлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Загас биш, загас барих аргыг нь зааж өгсөн өгөөжтэй, үр дүнтэй сургалт боллоо. Сургалтын явцад олон AI agent, AI автоматжуулалтыг хэрэгжүүлэн ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой болсон.
Ai Global-ын сургалтад сууснаар Facebook-ээр явдаг AD-уудын учрыг ойлгосноос гадна Claude-ын доторх цэсүүдийг ойлгодог болж, агент угсрах болон бусад AI-н учрыг ойлгодог болсон. Цаашид хөгжүүлээд явах нь миний өөртөө итгэх итгэлд нөлөөлж, бусдаас нэг алхам урд байгаа юм шиг санагдуулж байна.
AI сургалтаар байнга давтагддаг нэмэлт 1–2 ажлаа хөнгөвчиллөө. Промптоо маш сайн өгөхөд л миний хүсэл биеллээ. Цаашид дашбоардаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Telegram-аар мессеж ирэхэд сошиал хуудсанд пост орж байхаар байнга ашиглана.
Энэ богино хугацаанд ажилтнууд маань маш их зүйлийг сурч, үр дүнтэй байсан нь төгсгөлийн тайлангаас харагдаж байна. Манай компани бүх салбарт ажлаа автоматжуулж чадсан бөгөөд AI бодлоготой болсон.
Сургалтын агуулга тун сайн, deep байлаа. Загасыг нь барьж өгөх биш, барих аргыг нь зааж өгч байгаад талархаж байна. AI-н хязгааргүй боломжийн талаар ойлгож чадсан сургалт байлаа.
Танд аль хөтөлбөр тохирохыг мэдэхгүй байна уу? Бидэнтэй холбогдоорой — 1 ажлын өдрийн дотор зөвлөгөө өгнө.